/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ 6.1.3.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжихэд баримтлах чиглэл, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтийг зохион байгуулах; /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найр��улсан./ 6.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах; 6.1.5.сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах; 6.1.6.бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаархи бодлого боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих; 6.1.7.харилцаа холбооны үйлчилгээг найдвартай, шуурхай, чанартай байлгах, захидал харилцааны нууцын хамгаалалтанд хяналт тавих; /Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/ 6.1.8.харилцаа холбооны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах; /Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/ 6.1.9.төрийн өмчийн үндсэн сүлжээний тогтвортой ажиллагааг хангах, хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ 6.1.10.үндсэн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ 6.1.11.төрийн өмчийн үндсэн сүлжээний хөрөнгө оруулалтыг зохион байгуулах, сүлжээ ашиглалтын гэрээг үйлчлэгчтэй байгуулах; /Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ 6.1.12.бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах; /Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/ 6.1.13.харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, холбогдох байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх; /Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

Seleccionar párrafo de destino3