6.1.14.харилцаа холбоо, мэдээллийн технологитой холбогдсон дараахь журмыг батлах: /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 6.1.14.а.төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам; 6.1.14.б.захиргааны байгууллагын цахим мэдээллийн санг байршуулах, шинэчлэх, хадгалах, түүхчилсэн бүртгэл үүсгэх, ашиглах журам; /Энэ дэд заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ 6.1.14.в.төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээний журам; 6.1.14.г.интернетийн дундын холболтын журам. 6.1.15.Энэ хуулийн 5.1.4-т заасан баримт бичигт дараахь бодлогын асуудлыг тусгана: /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 6.1.15.а.харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх; 6.1.15.б.бусад салбарын болон салбар хоорондын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээ, төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах; 6.1.15.в.харилцаа холбоо, мэдээллийн технологийн инноваци, үйлдвэрлэлийг хөгжүүлэх; 6.1.15.г.харилцаа холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүний оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах; 6.1.15.д.төрийн байгууллагын үйл ажиллагаа болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажлын харилцан уялдааг хангах; 6.1.15.е.үндсэн сүлжээний оновчтой бүтцийг бий болгох, техник, технологи нэвтрүүлэх; 6.1.15.ж.бусад. 6.1.16.харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 6.1.17.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах. /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 6.1.18.зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэн Зохицуулах хорооны саналыг харгалзан Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.10, 9.11-д заасан тусгай зөвшөөрлийн хувь, хэмжээг тогтоох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ 6.1.19.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилөлт оруулсан./

Seleccionar párrafo de destino3