хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.2.Нэг нам, эвслийн тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа
нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно.
/Энэ хэсэгт "эвслийн" гэсний дараа "тойрогт" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар
нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.3.Зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр
байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс
60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт "Ухуулах хуудас болон зурагт" гэснийг "Зурагт" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны
өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдөнө./
41.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 41.3-т заасан байршил тогтоохдоо
аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.5.Энэ хуулийн 41.3-т заасны дагуу тогтоосон байршилаас өөр газарт зурагт самбар
байршуулахыг хориглоно.
/Энэ хэсгээс ", ухуулах хуудас" гэснийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан
бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.6.Нэр дэвшигч нь ухуулах хуудсыг нэг хэсэгт 20-оос илүүгүй байршуулах бөгөөд гудамж талбайд
байрлуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож, орчин бохирдуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.7.Ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байна.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.8."Нэг хэвлэлийн хуудас" гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.
41.9.Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ
хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн
сурталчилгааны материалд тооцохгүй.
41.10.Сурталчилгааны хэвлэмэл материалыг шуудангаар хүргүүлж болно.
41.11.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан зурагт самбарыг гэмтээх,
устгахыг хориглоно.
/Энэ хэсэгт "нам, эвсэл, нэр дэвшигчийн зурагт болон ухуулах хуудсыг" гэснийг "зурагт самбарыг"
гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.12.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэр дэвшигчийн танилцуулга, намтар, нам,
эвслийн мөрийн хөтөлбөрийг нэгтгэн хэвлэж, сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
41.13.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материал энэ хуулийн
41.1.1, 41.1.2-т заасан хэмжээнд хамаарна.
41.14.Энэ хуулийн 39.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх
бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын
01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар
сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна.
41.15.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг бүхэлд нь брайль үсэгтэйгээр хэвлүүлж