хориглоно. 50 дугаар зүйл.Сонгуулийн зардлын дээд хэмжээ 50.1.Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт "болон" гэсний дараа "тойрогт" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 50.2.Сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох аргачлал нь сонгуулийн зардлыг бууруулахад чиглэх бөгөөд сонгуулийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагад үндэслэнэ. Аргачлалыг төрийн аудитын дээд байгууллагын саналаар Сонгуулийн ерөнхий хороо батална. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 50.3.Энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээг дараагийн ээлжит сонгууль хүртэл мөрдөх бөгөөд хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол нөхөн, ээлжит бус сонгууль ��овлон зарласан шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн тогтоож, нийтэд мэдээлнэ. 51 дүгээр зүйл.Сонгуулийн зардлын данс 51.1.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна. 51.2.Нам аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбартай бол тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт сонгуулийн зардлын данстай байж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ 51.3.Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ. /Энэ хэсэгт "эвсэл болон" гэсний дараа "сонгуулийн тойрогт" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 51.4.Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт "20-оос" гэснийг "15-аас" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 51.5.Эвслийн сонгуулийн зардлын данс тухайн эвсэл тарах хүртэл хугацаанд ашиглагдана. 51.6.Сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн зардлын данснаас зарцуулах зардлын хэмжээ энэ хуульд заасны дагуу тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй. 51.7.Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хугацаанд нам, эвсэл сонгуулийн зардлын дансаа битүүмжлүүлэх бөгөөд зөвхөн орлого оруулахыг зөвшөөрнө. 51.8.Сонгуулийн зардлын дансны зарлагын битүүмжлэлийг энэ хуульд заасан хугацаагаар нээж өгөх хүсэлтийг нам, эвслийг бүртгэсэн тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн хамт банканд хүргүүлснээр тухайн банк сонгуулийн зардлын дансны битүүмжлэлийг нээнэ. 52 дугаар зүйл.Сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах

Seleccionar párrafo de destino3