58.5.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 58.2-т заасан бүрэн эрхийн дагуу мэдээлэл, баримт шаардсан тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд мэдээлэл, баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. ЕСДҮГЭЭР БҮЛЭГ САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ 59 дүгээр зүйл.Саналын хуудас 59.1.Саналын хуудас сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг бөгөөд дараах шаардлагыг хангасан байна: 59.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой; 59.1.2.сонгогч саналаа тэмдэглэх тухай заавар агуулсан. 59.2.Саналын хуудаст нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичих ба нам, эвсэл нэр дэвшүүлсэн бол тухайн нам, эвслийн нэрийг бичнэ. 59.3.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна. 59.4.Саналын хуудас нь дараах хэсэгтэй байна: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 59.4.1.энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 59.4.2.энэ хуулийн 4.3.2-т заасан нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 60 дугаар зүйл.Саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичих дараалал 60.1.Саналын хуудаст нам, эвсэл, тэдгээрээс тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн нэрийг дараах дарааллын дагуу бичнэ: /Энэ хэсэгт "тэдгээрийн нэр дэвшигч, бусад" гэснийг "тэдгээрээс тойрогт нэр дэвшигч, бие даан" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 60.1.1.намын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар; 60.1.2.эвслийн нэрийг тухайн эвсэлд нэгдсэн орсон намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллаар; 60.1.3.нам, эвслээс тойрогт нэр дэвшигчийг тухайн нам, эвслээс тойрогт ирүүлсэн дарааллаар; /Энэ заалтад "эвслээс" гэсний дараа "тойрогт" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 60.1.4.бие даан нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэсэн дарааллыг баримтлан нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн нэрийн дараа.

Seleccionar párrafo de destino3