26.4.Эвсэл сонгуульд оролцох хүсэлтдээ энэ хуулийн 26.3.9-д заасан лавлагаа болон дараах баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсэгт "хүсэлтдээ" гэсний дараа "энэ хуулийн 26.3.9-д заасан лавлагаа болон" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.4.1.сонгуульд оролцох тухай эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэр; 26.4.2.эвсэлд нэгдсэн нам тус бүрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 26.4.3.эвсэлд нэгдсэн нам тус бүрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн Улсын дээд шүүхээр баталгаажуулсан хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.4.4.эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.4.5.энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх эвслийн дотоод журам; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.4.6.ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд тухайн сонгуулийн жи��ийн өмнөх тайлант жилийн хугацаанд уг намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.4.7.эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл; 26.4.8.эвслийг төлөөлж Сонгуулийн ерөнхий хороотой харилцах, нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлыг хариуцан ажиллах гурван хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг; /Энэ заалтад "хороотой харилцах" гэсний дараа ", нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлыг хариуцан ажиллах" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.4.9.эвслийн гэрээ; /Энэ заалтад "гэрээний хуулбар" гэснийг "гэрээ" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.4.10.эвсэл байгуулах тухай нам тус бүрийн шийдвэр. 27 дугаар зүйл.Намуудын эвсэл 27.1.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх бүхий намууд сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр дараах асуудлыг шийдвэрлэсэн байна: 27.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах; 27.1.2.нам тус бүрд ногдох нэр дэвшигчдийн тоог тогтоох; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 27.1.3.нам тус бүрд ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийн нэр, нэр дэвших тойргийг шийдвэрлэх;

Seleccionar párrafo de destino3