зааснаар дөрвөн жил тутам явагдах сонгуулийг ойлгоно. 4.6.“Ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргасан тохиолдолд явагдах сонгуулийг ойлгоно. /Энэ хэсэгт "2" гэсний дараа ", 3" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 4.7.“Нөхөн сонгууль” гэж энэ хуулийн 77.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно. /Энэ хэсэгт ""Нөхөн сонгууль" гэж" гэсний дараа "энэ хуулийн 77.2-т заасны дагуу" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 4.8.Санал хураалт нэмэлт, дахин санал хураалт гэсэн төрөлтэй байна. 4.8.1."нэмэлт санал хураалт" гэж энэ хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу явагдах санал хураалтыг; 4.8.2."дахин санал хураалт" гэж энэ хуулийн 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах санал хураалтыг. 5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх 5.1.Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй. 5.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 5.3.25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй. /Энэ хэсгийн "5.2" дугаарыг "5.3" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 5.4.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа өгөх боломжоор хангагдсан байна. /Энэ хэсгийн "5.3" дугаарыг "5.4" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 5.5.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй. /Энэ хэсгийн "5.4" дугаарыг "5.5" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 5.6.Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно. /Энэ хэсгийн "5.5" дугаарыг "5.6" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 6 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх

Seleccionar párrafo de destino3