65.8.Гарын хурууны хээгээр сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно. 65.9.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасны дагуу шилжин ирсэн сонгогчийн шилжих хуудсыг давхар шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно. 65.10.Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн бүртгэлийн хуудсыг авч саналын хуудас олгоно. Бүртгэлийн хуудсыг сонгуулийн бичиг баримтад хавсаргана. 65.11.Хэсгийн хорооны дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан энэ хуулийн 65.7, 65.8, 65.9-д заасны дагуу тэмдэглэл үйлдсэн буюу бүртгэлийн хуудас олгосон сонгогчдын жагсаалтыг тусад нь гаргаж, тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалттай тулгаж, тэмдэглэл үйлдэнэ. 65.12.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна. 65.13.Санал авах ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулж болно. 65.14.Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тухайн этгээд саналаа өгөхөд хамаарахгүй. 65.15.Санал авах өдрийн 22:00 цагт сонгогчдын бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа авсан сонгогчийн саналыг нь өгүүлнэ. 65.16.Бүртгэлийн хуудас авсан сонгогчийг сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэгдсэн тухай тэмдэглэгээ хийнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 65.17.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 65.6-д заасан сонгогчийн гарын хурууны хээгээр сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн сантай тулган таниулах ажлыг хариуцна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 66 дугаар зүйл.Сонгогч саналаа өгөх 66.1.Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгнө. Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө. /Энэ хэсэгт "биечлэн өгнө." гэсний дараа "Сонгогч саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө." гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 66.2.Сонгогч энэ хуулийн 59.4.2-т заасан хэсэгт нэг нам, эвсэлд саналаа өгнө. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 66.3.Сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ. 66.4.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас хэрэглэж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ. 66.5.Сонгогч саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 66.6.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно.

Seleccionar párrafo de destino3