3. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ 3.1. Контентын үйлчилгээний тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Харилцаа холбооны тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн Зохицуулах хорооноос баталсан нөхцөл шаардлага, холбогдох журмын дагуу олгоно. 3.2. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ил тод нээлттэй байлгана. 3.3. Контентын үйлчилгээний тусгай зөвшөөрлийг дараах төрлөөр олгоно: 3.3.1. Контент нийлүүлэгч;  Мобайл (үүрэн холбооны хэрэглэгчийн гар утасны функц, үйлдлийн системд тохируулан бүтээсэн тоон контентын үйл ажиллагаа явуулах боломжтой этгээд байна) /2015 оны хорооны хуралдааны 60 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан/ 3.4. Харилцаа холбооны тухай хуулийн 12.3 дахь заалтыг үндэслэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэдээ мэдээллийн веб сайтын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд бүртгүүлнэ 1. 3.5. Төрийн байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга, нийгмийн сүлжээ, хувийн блог, өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэдэг веб сайтууд нь уг нөхцөл шаардлагад хамаарахгүй. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор нэмэлтээр оруулсан/ 3.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, үүрэг, хариуцлага, үндсэн үйл ажиллагаатай холбоотой харилцаагаа бусдад шилжүүлэхийг хориглоно. 4. КОНТЕНТИЙН АГУУЛГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА Контентийг бүтээж, түгээх, сурталчилахад Монгол Улсын холбогдох хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (түүний дотроос 3.3.3.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, 3.3.4.Нийгмийн тогтвортой байдал)-ыг мөрдлөг болгох ба дор дурдсан болон бусад холбогдох хууль зөрчсөн контент бүтээх түгээх нь хуулиар хориотой 4.1. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 8.1, 8.1.2, 8.1.3, 9.3, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийг илэрхийлсэн. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/ 4.2. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 8.1.3 дугаар зүйлийг илэрхийлсэн. 1 Хэрэв веб сайтын үйлчилгээ эрхлэгч нь бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлтэй бол “бүртгэлийн гэрчилгээ хүссэн өргөдөл”-г бөглөн бүртгэлийн хураамж 80,000₮ ХХЗХ-ны Голо��т банкны 1102626829 тоот дансанд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 30.4-д заасан 20,000₮ төгрөгийг ХХЗХ-ны Голомт банкны 1165009467 тоот дансанд тушаана.

Seleccionar párrafo de destino3