ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË 2022 îí ¹07/1205/ 20.1.3.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хэрэглэгдэх мэдээллийн системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авсан байх; 20.1.4.мэдээлэл ашиглахыг хязгаарлах, мэдээллийг устгах, мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгох талаар журам, зааварчилгаа баталж, мөрдөх; 20.1.5.мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах зорилгоор үнэлгээг хийх. 20.2.Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлагыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 21 дүгээр зүйл.Мэдээллийн эзэнд мэ��эгдэл өгөх 21.1.Дараах тохиолдолд мэдээлэл хариуцагч мэдээллийн эзэнд мэдэгдэл даруй өгнө: 21.1.1.хүний эмзэг мэдээллийг ашигласан; 21.1.2.мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл боловсруулахаас бусад үндэслэл, зорилгоор мэдээлэл боловсруулсан, боловсруулсан мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан; 21.1.3.мэдээллийн эзний мэдээллийг цуглуулснаас хойш энэ хуулийн 8.2-т заасан нөхцөл өөрчлөгдсөн. 21.2.Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 21.1-д зааснаас бусад тохиолдолд мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад мэдэгдэл хүргүүлж болно. 22 дугаар зүйл.Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад илэрсэн зөрчлийн талаар мэдэгдэх 22.1.Энэ хуулийн 19.1-д заасан мэдээлэл боловсруулагч мэдээлэл цуглуулах, боловсруулахад илэрсэн зөрчлийг мэдсэн даруйд энэ тухай мэдээлэл хариуцагчид мэдэгдэнэ. 22.2.Энэ хуулийн 22.1-д заасан зөрчил нь мэдээллийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол мэдээлэл хариуцагч даруй мэдээллийн эзэнд мэдэгдэнэ. 594

Seleccionar párrafo de destino3

Conectar a un párrafo
Connect to an entity
Disable highlights
Añadir a la tabla de contenidos