ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË
2022 îí ¹07/1205/
16.1.5.алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл
хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
16.1.6.хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг устгуулах
талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж устгуулах;
16.1.7.мэдээллийг хууль тогтоомжийн дагуу цуглуулахыг
хориглосон, устгахаар заасан бол хэрэгжүүлэхийг шаардах;
16.1.8.өөрт
хамааралтай
мэдээллийн
хуулбарыг
мэдээлэл хариуцагчаас цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргуулан авах;
16.1.9.энэ хуулийн 16.1.8-д заасан мэдээллийн хуулбарыг
өөрийн сонгосон мэдээлэл хариуцагчид дамжуулах;
16.1.10.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
үйл ажиллагааны явцад цуцлах хүсэлт гаргах, энэ тухайгаа мэдээлэл
хариуцагчид бичгээр мэдэгдэх;
16.1.11.мэдээллийг боловсруулсны үр дүнд гарсан
шийдвэрт гомдол, тайлбар гаргах, нэмэлт мэдээллийг оруулах, мэдээллийг
дахин боловсруулахыг шаардах.
16.2.Мэдээллийн эзэн энэ хууль, Монгол Улсын олон улсын
гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ
хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирол болон эдийн бус
гэм хорыг арилгуулах эрхтэй.
17 дугаар зүйл.Мэдээллийн эзний үүрэг
17.1.Мэдээллийн эзэн дараах үүрэгтэй:
17.1.1.өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг
хангах, мэдээллийг хамгаалах;
17.1.2.алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл
хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
17.1.3.энэ хуулийн 16.1.9-д заасан эрхийг хэрэгжүүлэхдээ
бусдын эрх, эрх чөлөөг зөрчихгүй, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй
байх.
590
Seleccionar párrafo de destino3
Conectar a un párrafo
Connect to an entity
Disable highlights
Añadir a la tabla de contenidos