ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË 2022 îí ¹07/1205/ ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ БОЛОН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАГЧ 18 дугаар зүйл.Мэдээлэл хариуцагч 18.1.Мэдээлэл хариуцагч хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглана. 18.2.Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах талаар дараах үүрэгтэй: 18.2.1.хуульд нийцүүлэн мэдээлэл боловсруулах, ашиглах журам баталж, мөрдүүлэх; цуглуулах, 18.2.2.энэ хуулийн 8.4-т заасны дагуу, эсхүл иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтаар мэдээллийн эзнийг таньж, баталгаажуулсны үндсэн дээр түүний талаар мэдээлэл цуглуулах зөвшөөрөл авах; 18.2.3.мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа энэ хуулийн 8.2-т заасан мэдээллээр хангах, мэдээлэл цуглуулж байгаа зорилго, үндэслэлийг мэдээллийн эзэнд ойлгомжтой, тодорхой тайлбарлах; 18.2.4.мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл өгөхөөс татгалзах болон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой гомдол гаргах эрхийн талаар мэдээллийн эзэнд тайлбарлах; 18.2.5.мэдээллийн эзэн мэдээлэл цуглуулахад зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд үүсэж болох үр дагаврыг тайлбарлах; 18.2.6.мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд шийдвэр гаргах, түүнээс гарах үр дагаврын талаар мэдээллийн эзэнд тайлбарлах; 18.2.7.мэдээллийг мэдээллийн эзний иргэний үнэмлэх, түүнтэ�� адилтгах бичиг баримтын эх хувь, эсхүл цахимаар илгээсэн болон мэдээллийн сан дахь мэдээлэлтэй тулгах; 18.2.8.мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээлэл боловсруулах, ашиглах үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх; 18.2.9.мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийг засах, өөрчлөх, устгах, энэ талаар мэдээллийн эзэнд мэдэгдэх; 591

Seleccionar párrafo de destino3

Conectar a un párrafo
Connect to an entity
Disable highlights
Añadir a la tabla de contenidos