ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË 2022 îí ¹07/1205/ дамжуулахад түүнээс зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл нь энэ хуулийн 8.3-т заасан хэлбэртэй байна. 8.12.Энэ хуулийн 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.9-д заасан зохицуулалт нь мэдээлэл дамжуулах зөвшөөрөл авахад нэгэн адил үйлчилнэ. 9 дүгээр зүйл.Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах 9.1.Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна. 9.2.Доор дурдсанаас бусад тохиолдолд хүний эмзэг мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно: 9.2.1.энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан; 9.2.2.тухайн хүн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтан хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх; 9.2.3.иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасны дагуу тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргаж өгөх. 9.3.Хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс /цаашид “Хүний эрхийн Үндэсний Комисс” гэх/ мэдээлэл хариуцагчид зөвлөмж өгч болно. 10 дугаар зүйл.Генетик болон биометрик мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах 10.1.Доор дурдсан төрийн байгууллага дараах зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний генетик болон биометрик мэдээллийг цуглуулж, ашиглана: 10.1.1.улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг; 10.1.2.хил хамгаалах байгууллага улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах зорилгоор биометрик мэдээллийг; 586

Seleccionar párrafo de destino3

Conectar a un párrafo
Connect to an entity
Disable highlights
Añadir a la tabla de contenidos