МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2021 оны 12 сарын 17 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилго 1.1.Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. 2 дугаар зүйл.Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль тогтоомж 2.1.Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Хуулиар төрийн нууцад хамааруулахаар заасан мэдээллийг ил болгохтой холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй. 3.2.Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахтай холбогдсон

Sélectionner le paragraphe cible3