харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна. 4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."мэдээллийн систем" гэж мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг; 4.1.2."мэдээллийн сүлжээ" гэж хоёр, түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл илгээх, дамжуулах, хүлээн авах программ хангамж болон техник хэрэгслийн иж бүрдлийг; 4.1.3."мэдээллийн эзэн" гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.5-д заасан хүн болон тухайн мэдээллээр тодорхойлогдож байгаа хуулийн этгээдийг; 4.1.4."мэдээлэл ашиглах" гэж мэдээллийг цуглуулах, боловсруулахаас бусад хэлбэрээр үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг; 4.1.5."мэдээлэл боловсруулах" гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа, тэдгээрийн нийлбэрийг; 4.1.6."мэдээлэл цуглуулах" гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг; 4.1.7."нийтийн мэдээллийн дэд бүтэц" гэж нийтийн мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээг; 4.1.8."нийтийн мэдээлэл" гэж нийтийн мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цуглуулсан, боловсруулсан, ашиглаж байгаа өгөгдлийн бүрдлийг; 4.1.9."цахим баримт бичиг" гэж мэдээллийн системийг ашиглан үүсгэх, боловсруулах, хадгалах, илгээх болон хүлээн авах боломжтой мэдээллийг. 5 дугаар зүйл.Нийтийн мэдээллийн үйл ажиллагааны зарчим 5.1.Нийтийн мэдээллийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална: 5.1.1.хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; 5.1.2.хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх; 5.1.3.мэдээллээр хангах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа шуурхай, хялбар байх; 5.1.4.мэдээлэл, үйлчилгээ нь ойлгомжтой, үнэн зөв, бүрэн байх; 5.1.5.нийтийн мэдээллийг ашиглах үйл ажиллагаанд хүн, хуулийн этгээд эрх тэгш байх; 5.1.6.нийтийн мэдээллийн дэд бүтэц нь харилцан уялдаатай, нэгдмэл бодлого, төлөвлөлттэй байх; 5.1.7.нийтийн мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх. ХОЁРДУГААР БҮЛЭГ

Sélectionner le paragraphe cible3