4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх 4.1.Улсын Их Хурал харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлно. /Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./ 5 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх 5.1.Засгийн газар харилцаа холбооны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 5.1.1.харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогo, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ 5.1.2.Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулах, түүний дүрмийг батлах; 5.1.3.бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах. 5.1.4.харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 5.1.5.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэг шингэсэн өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бодлогын судалгаа шинжилгээний байгууллагын дүрэм, зардлыг санхүүжүүлэх журмыг батлах. /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 6 дугаар зүйл. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 6.1. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ 6.1.1.харилцаа холбооны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх; 6.1.2.харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, биелэлтийг зохион байгуулах;

Sélectionner le paragraphe cible3