МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг дэмжих, иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ 2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хууль тогтоомж 2.1.Харилцаа холбооны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 2.3.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээтэй холбогдох харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. /Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./ 3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Sélectionner le paragraphe cible3