21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил явуулах хүрээ
12.1.Гүйцэтгэх ажил дараахь хүрээгээр хязгаарлагдана:
12.1.1.гадаад улс, байгууллагын тодорхой бодлого, үйл ажиллагааны тухай болон Монгол Улсын
ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бусад мэдээ олох гадаад тагнуулын үйл ажиллагаа;
/Энэ заалтад 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт орсон, 2015 оны 7 дугаар
сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.2.Монгол Улсын эсрэг гадаадын улс, байгууллага, иргэн, тэдгээрийн төлөөний этгээдийн зүгээс
явуулж байгаа тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа болон тагнуулын байгууллагын харьяаллын гэмт
хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн сөрөх тагнуулын үйл ажиллагаа;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.3.олон улс, бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн байдал, үүсэж болзошгүй
цэргийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үүнтэй холбоотой мэдээллээр
зэвсэгт хүчний удирдлагыг хангахад чиглэсэн хилийн чанадад явуулах цэргийн тагнуулын
ажиллагаа;
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.1.4.энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т зааснаас бусад гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход
чиглэсэн эрэн сурвалжлах ажил;
/Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.5.оргон зайлсан гэмт этгээдийг баривчлах, барьцаанд байгаа хүнийг суллах, сураггүй алга
болсон, нас барсанд тооцогдсон хүнийг эрж олох ажил;
/Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.6.алдагдсан нууц бичиг баримт, эд зүйл, галт хэрэгсэл, зэвсэг, тэсрэх болон хүчтэй хордуулах,
цацраг идэвхт, мансууруулах бодис, түүх, соёлын дурсгалт зүйл, нуугдмал эд хөрөнгийг эрж олох;
/Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.7.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд шаардлагатай
нотлох баримтын эх сурвалжийг олж тогтоох.
/Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА, АЖИЛТНЫ БҮРЭН ЭРХ, ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН САНХҮҮЖИЛТ
13 дугаар зүйл. Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтны бүрэн эрх
13.1.Гүйцэтгэх байгууллага өөрийн орон тооны ажилтан /цаашид "гүйцэтгэх ажилтан" гэх/, түүнчлэн
нууц гүйцэтгэх ажилтан, туслах ажилтан, туслагч /цаашид "туслах ажилтан" гэх/-аар дамжуулан
хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
13.2.Гүйцэтгэх байгууллага, ажилтан дараахь эрх эдэлнэ:
Sélectionner le paragraphe cible3
Se connecter à un paragraphe
Connect to an entity
Disable highlights
Ajouter à la table des matières