9.1.8.цэргийн тагнуулын байгууллага нь олон улсын болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдлыг
судалж, Монгол Улсад учирч болзошгүй аюул, заналхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох,
цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр төрийн дээд болон Зэвсэгт хүчний
удирдлагыг хангах.
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.Гүйцэтгэх ажилд хууль тогтоомжийг чанд сахиулах, нууцыг хангуулах зорилгоор Тагнуулын
байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас гадна дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.2.1.гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, энэ талаарх холбогдох журмыг баталж мөрдүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.2.2.гүйцэтгэх ажилд дагаж мөрдөх журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;
9.2.3.гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр
нэвтрүүлэх, ашиглахад зөвшөөрөл олгох, гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа гүйцэтгэх ажлын
тусгай техник хэрэгслийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих;
/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.2.4.гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл зохион бүтээх, олж авах, ашиглах талаар нэгдсэн
бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
9.2.5.нууцлалыг задруулахгүй байх бүх талын арга хэмжээ авсны үндсэн дээр гүйцэтгэх ажлын тухай
хууль тогтоомжийн биелэлтийг цагдаа, авлигатай тэмцэх болон хорих ял эдлүүлэх байгууллага дээр
хянан шалгах, тэдгээрт байгаа гүйцэтгэх ажлын хэрэгтэй танилцах, шаардлагатай мэдээ баримтыг
гаргуулж авах.
/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, 2015 оны 7 дугаар сарын
09-ний өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
9.3.Гүйцэтгэх ажлыг хуульд заасан тус тусын чиглэлээр бие даан буюу харилцан ажиллах, хувь хүн,
хуулийн этгээдийн туслалцаа авах замаар хэрэгжүүлнэ.
9.4.Гүйцэтгэх ажил явуулахдаа холбоо, мэдээллийн систем, гэрэл зураг, кино, дүрс, дууны болон
бусад бичлэг хийх, хүний амь бие, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюулгүй бусад техник
хэрэгсэл ашиглана.
10 дугаар зүйл. Халхавчийн баримт бичиг, бусад зүйл
10.1.Халхавчийн баримт бичиг болон бусад зүйлд гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтны
ажиллагаа, байр, эд хөрөнгө, тээврийн хэрэгслийг далдлах баримт бичиг, нэр хаяг, дүрэмт хувцас
орно.
10.2.Халхавчийн баримт бичиг, бусад зүйлийг халхавчилж байгаа байгууллагын даргын шийдвэрээр
олгоно.
11 дүгээр зүйл. Гүйцэтгэх ажил явуулах үндэслэл
11.1. Гадаад тагнуул, сөрөх тагнуул, эдийн засгийн тагнуул, цэргийн тагнуул, хилийн тагнуулын үйл
Sélectionner le paragraphe cible3
Se connecter à un paragraphe
Connect to an entity
Disable highlights
Ajouter à la table des matières