32.4.Нэр дэвшигч энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй. 32.5.Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг энэ хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. 32.6.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой холбогдох баримт бичгийн маягт, загварыг батална. 32.7.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах ба хэрэв баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно. 32.8.Сонгуулийн ерөнхий хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзан нягтлан шалгаж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл уг ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороогоор гүйцэтгүүлж болно. 32.9.Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно. 32.10.Энэ хуулийн 32.9-д заасан эрх бүхий этгээд нь холбогдох лавлагаа, мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хугацаанд хүргүүлэх үүрэгтэй. 32.11.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана. /Энэ хэсэгт "хүлээн авснаас хойш тав" гэснийг "хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 32.12.Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт "22" гэснийг "18" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 32.13.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно. 32.14.Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно. 32.15.Энэ хуулийн 32.12-т заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгээр байршуулна. 33 дугаар зүйл.Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах 33.1.Нэр дэвшигчээр дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана: 33.1.1.энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй; 33.1.2.энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй; 33.1.3.өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн; 33.1.4.нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу; 33.1.5.энэ хуулийн 32.2, 32.3-д заасны дагуу бүрдүүлсэн нэр дэвшүүлэгчийн баримт бичиг хуурамч болохыг нь шүүх тогтоосон;

Sélectionner le paragraphe cible3