/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 43 дугаар зүйл.Намын далбааг сонгуулийн сурталчилгаанд ашиглах 43.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд намын далбаа, уриа, таних тэмдгийг сурталчилгааны явцад ашиглах эрхтэй. 43.2.Намын далбаа, уриа, таних тэмдгийг нэр дэвшигчийн ухуулах байр, сонгогчидтой хийх уулзалт, хурал цуглааны танхимд, сурталчилгааны самбар, дэлгэц, ухуулах хуудас, сонгуулийн сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хэрэглэж байгаа хувцас дээр байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулахыг хориглоно. 44 дүгээр зүйл.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан 44.1.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ. 44.2.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах үүрэгтэй. 44.3.Дараах байгууллага, хуулийн этгээд сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй: 44.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага; 44.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; 44.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд. 44.4.Энэ хуульд заасны дагуу санал авах байр болгон бэлтгэсэн, эсхүл сонгуулийн хороод тухайн байр, танхимд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 44.3 дахь хэсэг хамаарахгүй. 44.5.Энэ хуулийн 44.3 дахь хэсэгт шүүх, прокурор, тагнуул, цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллага хамаарахгүй. 44.6.Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй. 45 дугаар зүйл.Ухуулах байр ажиллуулах 45.1.Нэр дэвшигч сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулж болно. 45.2.Нэг нам, эвслээс нэр дэвшигчид хамтран нэг ухуулах байранд үйл ажиллагаа явуулж болно. 45.3.Ухуулах байрыг дараах зорилгоор ажиллуулна: 45.3.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, танилцуулах; 45.3.2.сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдод тараах; 45.3.3.уулзалт, хурал зохион байгуулах.

Sélectionner le paragraphe cible3