мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
10.6.Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.1, 10.2,
10.3, 10.4-т заасан байгууллагын зардлыг Улсын Их Хурал тухай бүрд нь баталж улсын төсвөөс
санхүүжүүлнэ.
10.7.Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.6-д
заасан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
10.8.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.5, 10.6, 10.7-д заасан зардлын төлөвлөлт, зарцуулалт,
гүйцэтгэлд төрийн аудитын байгууллага хяналт тавин, аудит хийж, дүгнэлт гаргана.
10.9.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит
сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор, ээлжит бус нөхөн сонгуулийн тухайд санал
хураалт дууссан өдрөөс хойш 90 хоногийн дотор тус тус гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад
хүргүүлнэ.
10.10.Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан
төсвийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл,
сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон программ хангамж худалдан авахтай холбогдуулан
хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
гэрээ байгуулах ба уг үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11 дүгээр зүйл.Сонгуулийн нутаг дэвсгэр, тойрог
11.1.Сонгуулийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын нутаг дэвсгэр байна.
11.2.Энэ хуулийн 4.3.1-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнийг сонгох сонгуулийн нутаг дэвсгэр
нь тойрогт хуваагдана.
/Энэ хэсэгт "Сонгуулийн" гэснийг "Энэ хуулийн 4.3.1-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнийг
сонгох сонгуулийн" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
11.3.Сонгогчийн саналыг авах, тоолох зорилгоор тойрог нь хэсэгт хуваагдана.
11.4.Улсын Их Хурлын гишүүнийг энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар сонгох сонгуульд Монгол
Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
12 дугаар зүйл.Сонгуулийн тойрог байгуулах
12.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн
тойрог /цаашид "тойрог" гэх/-ийг байгуулна.
12.2.Энэ хуулийн 4.6-д заасны дагуу ээлжит бус сонгууль явуулах тохиолдолд Улсын Их Хурал
ээлжит бус сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн
сонгуулийн тойргийг байгуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./