Дөрөв. Бусад холбогдох байгууллагын эрх үүрэг
4.1.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй:
4.1.1.цахим орчинд цар тахлын үед нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тарааж байгаа
цахим орчинд хязгаарлалт хийх хүрээнд хамтран ажиллах төлөөлөгч томилж, овог, нэр, албан
тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, цахим шуудангийн хаягийг Харилцаа холбооны
зохицуулах хороонд бүртгүүлэх;
4.1.2.цахим орчинд цар тахлын үед нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тарааж байгаа
цахим орчинд хязгаарлалт хийх энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг тасралтгүй
явуулах нөхцөл бололцоогоор хангах;
4.1.3.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь зөрчилтэй домэйн нэрийн жагсаалт /black-list.mn/-ыг өөрийн
сүлжээнд даруй хязгаарлах;
4.1.4.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь домэйн нэрийн сервер (Domain Name Server)-тээ болон
сүлжээний хамгаалалтын төхөөрөмж (Firewall)-дөө“www.black-list.mn” домэйн нэрт харгалзах
АйПи(IP) хаягаас ирэх домэйн нэрийн асуулга, хүсэлтийг зөвшөөрөх, хариулах боломжийг
бүрдүүлсэн байх;
4.1.5.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь интернэтийн үйлчилгээнд ашиглаж буй домэйн нэрийн
серверүүд (Domain Name Server)-ийн АйПи (IP) хаягууд болон хариуцан ажилладаг ажилтны овог,
нэр, албан тушаал, цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг Харилцаа холбооны
зохицуулах хороонд бүртгүүлэх.
4.2.Цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй:
4.2.1.цахим орчинд цар тахлын үед нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тарааж байгаа
цахим орчинд хязгаарлалт хийх хүрээнд хамтран ажиллах төлөөлөгч томилж, овог, нэр, албан
тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, цахим шуудангийн хаягийг Харилцаа холбооны
зохицуулах хороонд бүртгүүлэх;
4.2.2.цахим орчинд цар тахлын үед нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тарааж байгаа
цахим орчинд хязгаарлалт хийх энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой техник технологийн
боломжийг заавал хангасан байх;
Тав. Хариуцлага
5.1.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд
заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Sélectionner le paragraphe cible3
Se connecter à un paragraphe
Connect to an entity
Disable highlights
Ajouter à la table des matières