5.1. Контент нийлүүлэгчийн контент бүтээгчдэд тавих нийтлэг нөхцөл шаардлагыг үл ялгаварласан, ижил нөхцөл бололцоогоор хангах зарчмыг баримтлан тогтоож, олон нийтэд ил тод байлгана. 5.2. Хэрэглэгчид хүргэх контент нь энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийг зөрчсөн эсэхэд хяналт тавих үүрэг хүлээх бөгөөд чанарын шаардлага хангасан контентоор үйлчилнэ. 5.3. Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийг зөрчсөн тохиолдолд зөрчлийг гарсан даруйд нь таслан зогсоох техникийн боломж, нөхцлийг хангасан байна. 5.4. Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4.11-4.13-д заасан контентоор үйлчлэхдээ хэрэглэгчдэд 18-аас дээш насныханд зориулсан контентийг урьдчилан анхааруулах ба хэрэглэгчийн хүсэлтээр контентийн үйлчилгээнд тодорхой хязгаартайгаар хандалт хийх боломжийг бүрдүүлсэн байна. /2015 оны хорооны хуралдааны 60 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан/ 5.5. Холбоо барих мэдээлэл, хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах төлөөлөгчийн газрын хаяг болон утасны дугаар зэрэг мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгана. 5.6. Контентын үйлчилгээний үнийг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдсэн байх ба үйлчилгээ эрхлэгч нь төлбөр тооцооны зарчим, төлбөр тооцоог хэрэглэгч хянах боломжийг олгоно. 5.7. Зохицуулах хороонд контентын үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгнө. 6. ВЕБ САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД TАВИГДАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА Веб сайтын үйлчилгээ эрхлэгчид дараах нөхцөл шаардлага тавигдана: 6.1. Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно. 6.2. Хэрэглэгч контент үүсгэх боломжтой, хэрэглэгчийн сэтгэгдэл үлдээх хэсэгтэй бол дараахь зохицуулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Үүнд: 6.2.1. Зохицуулах хорооноос ажиллуулж байгаа үгийн шүүлтүүр программыг заавал ашиглах. 6.2.2. Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу үйлчилгээг ашиглахыг сануулсан нөхцөл шаардлагыг зөвшөөрсөн хэрэглэгчийг контент үүсгэх боломжоор хангах. 6.2.3. Хэрэглэгч аль нэг өөр хэрэглэгчийн үүсгэсэн контентыг хууль бус, нийтийн ёс зүйд сөрөг нөлөөтэй гэж үзвэл саналаа илэрхийлэх, саналын тооноос хамааран тухайн контентыг арилгах боломжийг бүрдүүлэх.

Sélectionner le paragraphe cible3