6.2.4. Хэрэглэгчийн интернет хаягийг (IP address) бүтнээр нь хэрэглэгчийн үүсгэсэн контентын дээр нийтэд харагдахуйц байрлуулах. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/ 6.2.5. Хэрэглэгчийн үүсгэсэн контентыг 4 дүгээр бүлгийн заалтыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд түүнийг арилгах. 6.2.6. Хэрэглэгч дурын нэр /username/, имэйл хаягаар логин хийж сэтгэгдэл үлдээх боломжийг бүрдүүлнэ. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор нэмэлтээр оруулсан/ 6.2.7. Тухайн сэтгэгдэлтэй холбоотой үүсэх логийг багадаа 6 сар хадгална. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор нэмэлтээр оруулсан / 6.2.8. Сайт нь сэтгэгдэлтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авснаас 24 хүртэлх цагийн дотор, хойшлуулшгүй нөхцөлд нэн даруй шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор нэмэлтээр оруулсан/ 6.2.9. Сэтгэгдэл бичигчдэд зориулсан зөвлөмж, анхааруулгыг сэтгэгдлийн талбарт харагдахуйц байршуулна. Тухайлбал: “Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй” гэсэн анхааруулга байна. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор нэмэлтээр оруулсан/ 6.2.10. Хууль зөрчсөн сэтгэгдлийг устгах боломжийг заавал бүрдүүлж ажиллана. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор нэмэлтээр оруулсан / 6.3. Веб сайтын үйлчилгээ эрхлэгч нь энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4.11- 4.13-д заасан контентээр үйлчлэхдээ хэрэглэгчдэд 18-аас дээш насныханд зориулсныг урьдчилан сануулж, бүртгэл хийж, бүртгэсэн нэр, нууц үгээр хандалт хийлгэнэ. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/ 6.4. Мэдээ мэдээллийн вебсайт нь бусад веб сайт руу холбоос хийж харуулахыг дараах тохиолдолд хориглоно. Үүнд: • Мэдээлэл нь хууль зөрчсөн, хууль бус материалыг тараан түгээх зорилготой бол • Зохиогчийн эрхийг зөрчсөн болон зөрчихөд хүргэсэн бол • Хууль зөрчсөн мэдээлэл агуулаагүй хэдий ч хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бол • Фреймийг зөвхөн өөрийн веб сайтыг оновчтой зохион байгуулахын тулд ашиглаж болох бөгөөд харин бусдын контентийг шууд байрлуулахыг /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор нэмэлтээр оруулсан/ 6.5. Веб сайт эзэмшигч нь “WHOIS” мэдээллийн сангийн бүртгэлд домэйн нэр эзэмшигчийн талаарх мэдээллийг үнэн зөв, дэлгэрэнгүй оруулна. Эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдөх тухай бүрт шинэчлэх үүрэг хүлээнэ. 6.6. “Холбоо барих” хэсэг нь нүүр хуудсанд ил харагдахуйц байрлана.

Sélectionner le paragraphe cible3