ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË 2022 îí ¹07/1205/ 22.3.Энэ хуулийн 22.2-т заасан мэдэгдэл дараах мэдээллийг агуулсан байна: 22.3.1.зөрчилд хамаарах мэдээллийн эзэн, мэдээллийн бүртгэл; мэдээлэл; дагавар; 22.3.2.мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих 22.3.3.зөрчил, түүний улмаас учирч болзошгүй сөрөг үр 22.3.4.зөрчил, түүний улмаас учирч болзошгүй сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан хариу арга хэмжээ. 22.4.Мэдээллийн эзэн энэ хуулийн 22.2-т заасан зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзвэл хуульд заасны дагуу холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй. 22.5.Мэдээлэл хариуцагч зөрчил, түүний сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан хариу арга хэмжээний тухай бүртгэл хөтөлнө. 22.6.Энэ хуулийн 22.5-д заасан бүртгэлийг жил бүрийн нэгдүгээр сард Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлэх ба түүний шаардсанаар тухай бүр хүргүүлнэ. 23 дугаар зүйл.Үнэлгээ хийх 23.1.Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болох бөгөөд дараах тохиолдолд үнэлгээ хийнэ: 23.1.1.мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах; 23.1.2.хүний эмзэг мэдээллийг байнга боловсруулах. 23.2.Энэ хуулийн 23.1-д заасан үнэлгээг Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлж, зөвлөмж гаргуулсны үндсэн дээр цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглана. 23.3.Энэ хуулийн 23.1-д заасан үнэлгээ хийх аргачлал, журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 595

Sélectionner le paragraphe cible3

Se connecter à un paragraphe
Connect to an entity
Disable highlights
Ajouter à la table des matières