ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË
2022 îí ¹07/1205/
18.2.10.мэдээллийн эзний хүсэлтийг хүлээн авсны дараа
бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тохиолдолд мэдээлэл
боловсруулах, ашиглах үйл ажиллагааг цуцлах;
18.2.11.мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн
хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөх;
18.2.12.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл
ажиллагааны талаар бүртгэл хөтлөх;
18.2.13.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл
ажиллагааны явцад олж авсан мэдээллийг хадгалах;
18.2.14.мэдээллийн
шийдвэрлэж, хариу мэдэгдэх;
эзний
гомдлыг
хүлээн
авч
18.2.15.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
талаар мэдээллийн эзэн, хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллага,
гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээх.
18.3.Энэ хуулийн 18.2.10-т заасан мэдээлэл боловсруулах,
ашиглах үйл ажиллагааг цуцлах нөхцөл нь мэдээллийн эзэнд хамаарах
мэдээллийг боловсруулах, ашиглах үйл ажиллагааг цуцлахад хамаарахгүй.
18.4.Мэдээлэл хариуцагч мэдээллийн эзэнд хүндрэл үүсгэхгүйгээр,
хялбар, ойлгомжтой байдлаар түүний хүсэлтийн дагуу зөвшөөрлийг
цуцална.
19 дүгээр зүйл.Гэрээний үндсэн дээр мэдээлэл цуглуулах,
боловсруулах үйл ажиллагааг гүйцэтгүүлэх
19.1.Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулах, боловсруулах
үүргийг гэрээний үндсэн дээр мэдээлэл боловсруулагчид шилжүүлж болно.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан гэрээнд мэдээлэл цуглуулах,
боловсруулах зорилго, гэрээний хугацаа, мэдээллийн жагсаалт,
мэдээллийн эзний эрхийг хамгаалах нөхцөлийг тусгана.
19.3.Энэ хуулийн 19.1-д заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол
мэдээлэл боловсруулагч нь мэдээлэл хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ
бусдад шилжүүлэхийг хориглох бөгөөд хариуцлагын талаар гэрээнд
тодорхой тусгана.
19.4.Мэдээлэл цуглуулах, боловсруулах үүргийг шилжүүлэн авсан
мэдээлэл боловсруулагч дараах үүрэгтэй байна:
592
Sélectionner le paragraphe cible3
Se connecter à un paragraphe
Connect to an entity
Disable highlights
Ajouter à la table des matières