ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË
2022 îí ¹07/1205/
10.1.3.хуульд заасан эрх бүхий байгууллага гэмт хэрэг,
зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэх
зорилгоор генетик болон биометрик мэдээллийг;
10.1.4.шүүхийн
шинжилгээний
байгууллага
хэрэг,
маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ
хийхэд генетик болон биометрик мэдээллийг;
10.1.5.Улсын Их Хурлын гишүүн хуралдааны ирцэд
бүртгүүлэх, санал хураалт явуулах зорилгоор биометрик мэдээллийг.
10.2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу
ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажилтны
зөвшөөрлөөр биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ээс бусад
биометрик мэдээллийг ашиглаж болно.
10.3.Энэ хуулийн 10.2-т заасны дагуу ашиглаж байгаа мэдээллийг
ажил олгогч боловсруулж өөрчлөх, бусад этгээдэд дамжуулахыг хориглоно.
10.4.Мэдээлэл хариуцагч генетик болон биометрик мэдээллийг
цуглуулах, ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллана.
10.5.Мэдээлэл хариуцагчийн энэ хуулийн 25.1.2-т заасан журмын
дагуу тогтоосон мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан нь
мэдээлэл алдагдсанаас үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
11 дүгээр зүйл.Түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын
бүтээл туур��их, статистикийн мэдээлэл
бэлтгэх зорилгоор мэдээлэл цуглуулах,
боловсруулах, ашиглах
11.1.Хуульд өөрөөр заагаагүй бол түүх, эрдэм шинжилгээ, урлаг,
утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор
мэдээллийн эзнээс зөвшөөрөл авч мэдээлэл цуглуулна.
11.2.Мэдээлэл цуглуулсан зорилгоос үл хамааран түүх, эрдэм
шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл
бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулж, ашиглаж болно.
11.3.Хуульд өөрөөр заасан, эсхүл мэдээллийн эзэн бичгээр
зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд хүнийг тодорхойлох боломжгүй
болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих,
статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулж,
ашиглана.
587
Sélectionner le paragraphe cible3
Se connecter à un paragraphe
Connect to an entity
Disable highlights
Ajouter à la table des matières