шийтгэнэ." гэж, Гүйцэтгэх ажлын тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж … илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна. Учир нь хувь хүний амь бие, эрүүл мэнд, халдашгүй байдлыг хамгаалах үүрэг нь төрд байдаг бол хувь хүний нууцыг хамгаалах үүрэг зөвхөн хувь хүнд өөрт нь байдаг. Техник технологи хөгжсөн эрин үед хувь хүн өөрийн хууль ёсны эрх, эрх чөлөө, хувийн нууцаа техник технологийн шийдэлгүйгээр хамгаалах ямар ч боломжгүй юм. Жишээлбэл, иргэний гэр орон, албан өрөөнд хэн нэгэн этгээд хууль бусаар чагнах төхөөрөмж, нууц камер байрлуулсан байлаа гэж үзвэл түүнийг яаж илрүүлэх вэ? Үүнийг "нууц камер илрүүлэгч" гэх техник хэрэгслээр илрүүлэх боломжтой. Мөн хэн нэгэн этгээд хувийн болон албан өрөөнд нууцаар чагнах төхөөрөмж тавьсан бол мөн үүнийг "сүлжээ илрүүлэгч" гэх төхөөрөмжөөр илрүүлж болно. Эдгээр төхөөрөмж буюу "нууц камер илрүүлэгч", "сүлжээ илрүүлэгч" төхөөрөмжийг дэлхийн олон оронд илээр, чөлөөтэй худалдан борлуулдаг бөгөөд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглахаар худалдан авч болдог байна. Үүнийг дэлхийн улс орнууд хуулиар хориглодоггүй. Учир нь өөрөө өөрийгөө хамгаалах эрх нь иргэний жам ёсны бөгөөд салшгүй эрх юм. Тухайлбал, гар утас хэрэглэгчийн хувьд тодорхой аппликейшнийг үнэгүй суулгаж хэрэглэх боломжтой бөгөөд онлайн худалдааны дэлгүүрүүдээс нууц камер илрүүлэгчийг худалдан авах боломжтой. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг томьёолж хуульчлахдаа "илрүүлэх" зориулалттай техник хэрэгсэл, программ хангамжийг бүгдийг нь багтааж хэт өргөн хүрээнд томьёолсноос үүдэн иргэдийн хэрэглэдэг вирусийн программ хүртэл гүйцэтгэх ажлын хэрэгсэлд орох боломжтой мэт болжээ. Тухайлбал, энгийн вирусийн программ нь иргэдийн компьютерт халдаж буй хөнөөлт вирус, программыг таньж олох, "илрүүлэх" зориулалттай тул гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл гэсэн ангилалд хамрагдахаар ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Улмаар өмнө хуулиар зөвшөөрдөг байсныг Эрүүгийн хуулиар шинээр гэмт хэрэгт тооцохоор оруулж, иргэний өөрөө өөрийгөө хамгаалах эрх, эрх чөлөөг хязгаарласан, дордуулсан байна. Учир нь дээрх камер, сүлжээ илрүүлэгч төхөөрөмж нь "илрүүлэх" зориулалттай тул Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар "гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэх ангилалд багтаж, түүгээр зогсохгүй эдгээр төхөөрөмжийг олж авбал, ашиглавал гэмт хэрэг үйлдсэнд тооцон ял шийтгэгдэх үндэслэл бүрдсэн байна. "Илрүүлэх" зориулалт бүхий техник хэрэгсэл нь нууцаар мэдээлэл цуглуулах, олж авах зориулалттай биш бөгөөд харин нууц техник хэрэгслийг таньж олох, илрүүлэх зориулалттай тул цэвэр хамгаалалтын хэрэгсэл гэж үздэг. Иргэд энэхүү илрүүлэх зориулалттай техник хэрэгслийг ашигласнаар өөрөө өөрийгөө хууль бус мөрдөн мөшгилт, тагнан чагнах үйл ажиллагаанаас сэргийлэх, өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах ач холбогдолтой юм. Гэтэл нууцаа хамгаалах хамгаалалтын арга хэрэгсэл, техник хэрэгслийг ашиглах эрхийг дээрх зохицуулалтаар үгүйсгэсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Иймд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: "1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт төр улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг

Sélectionner le paragraphe cible3