3.1.13."дугаартайгаа шилжих үйлчилгээ" гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ. /Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/ 3.1.14."мэдээллийн технологи" гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагааг; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 3.1.15.“зохицуулалт” гэж харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, шилжүүлэх ажиллагааг зохион байгуулах, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбоотой журам батлах, гэрээ байгуулах, хяналт тавих, хууль тогтоомжид заасан асуудлаар шийдвэр гаргахтай холбогдсон цогц үйл ажиллагааг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 3.1.16."домэйн нэр" гэж интернетийн нөөцийн хаягийг тодорхойлох тухайн улсад тусгайлан олгосон үсэг, тоо, бусад таних тэмдгийн хослолыг; /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 3.1.17."норматив баримт бичиг" гэж харилцаа холбооны үйл ажиллагааг явуулах шаардлагыг агуулсан норм, дүрэм, заавар, аргачлалыг; /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 3.1.18."харилцан холболт" гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг; /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 3.1.19."сүлжээнд холбогдох" гэж үйлчлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх зорилгоор сүлжээ бүхий үйлчлэгчийн сүлжээнд холбогдохыг; /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 3.1.20."баталгаажуулах" гэж харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн тогтоосон шаардлагад нийцэж байгааг итгэмжлэгдсэн эрх бүхий этгээд бичгээр тодорхойлохыг. /Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./ 3.1.21.“үйлчилгээний хүртээмж” гэж чанар, стандартын шаардлага хангасан харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний төрлийг. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./ ХОЁРДУГААР БҮЛЭГ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

Select target paragraph3