/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 4 дүгээр зүйл. Гүйцэтгэх ажлын зарчим Гүйцэтгэх ажилд үндэсний болон нийгэм, төр, иргэний аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шуурхай, тасралтгүй байх, нууц хамгаалах зарчмыг удирдлага болгоно. 5 дугаар зүйл. Гүйцэтгэх ажил явуулах ерөнхий нөхцөл Хувь хүний иргэний харьяалал, яс үндэс, хүйс, нийгмийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, ажил, албан тушаалын байдал нь түүний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил явуулахад саад болохгүй. 6 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо 6.1."гадаад тагнуулын үйл ажиллагаа", "сөрөх тагнуулын үйл ажиллагаа", "гадаадын тусгай алба", "нууц арга, хэрэгсэл", "халхавчлах", "нууц гүйцэтгэх ажилтан", "туслагч", "туслах ажилтан" гэсэн нэр томъёог Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно. /Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 6.2."Эрэн сурвалжлах ажил" гэж Тагнуулын байгууллага цагдаа, хорих ял эдлүүлэх байгууллагад Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжоор харьяалуулсан эрүүгийн хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хийх нууц ажиллагааг хэлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 6.3."Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ. /Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ хэсгийн “... илрүүлэх ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны 41 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./ /Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 7 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын явцад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах 7.1.Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны улмаас эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа хувь хүн, хуулийн этгээд зохих дээд шатны байгууллага, албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй. 7.2.Гүйцэтгэх байгууллага, түүний ажилтан нь хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэх буюу

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents