үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. 38.10.Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /Энэ хэсэгт "энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх" гэснийг "болон хандивын тайланд хийсэн" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 38.11.Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. 38.12.Төрийн аудитын дээд байгууллага нь энэ хуулийн 38.13-т заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна. /Энэ хэсэгт "26.3.6, 26.4.6-д" гэснийг "38.13-т" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт "22" гэснийг "18" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 38.13.Төрийн аудитын дээд байгууллага нь нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн энэ хуулийн 38.5-д заасан мөрийн хөтөлбөр, 38.7-д заасан хандивын тайланд тус бүр нэг дүгнэлт гаргана. Хандивын тайлан нь ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацааг хамаарна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 38.14.Төрийн аудитын дээд байгууллага энэ хуулийн 38.13-т заасан дүгнэлт гаргахад шаардлагатай лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 39 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаа 39.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. 39.2.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна: 39.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах; 39.2.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах; 39.2.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах; 39.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх; 39.2.5.ухуулах байр ажиллуулах; 39.2.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах; 39.2.7.цахим орчин ашиглах; 39.2.8.өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх. 39.3.Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг

Select target paragraph3