661.1.Салбар комиссын бүрэлдэхүүн гадаадад санал авах өдөр тухайн улсын орон нутгийн цагаар
07:00 цагт ажиглагч, эсхүл сонгогчийн төлөөллийг байлцуулан саналын хайрцгийг нээж харуулан,
шалган битүүмжилж, лацадсаны дараа салбар комиссын дарга дараах мэдээллийг хийж тэмдэглэл
хөтлүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.1.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тоо;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.1.2.хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устгагдсан, үлдсэн саналын хуудасны тоо;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.1.3.саналын хуудасны нэгдсэн дугаар.
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.2.Салбар комисс энэ хуулийн 661.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах
ажиллагааг эхлүүлэх бөгөөд салбар комисс сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад
паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт
олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.3.Саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.4.Энэ зүйлд өөрөөр заагаагүй бол гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаанд энэ
хуулийн 65, 66 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.5.Салбар комисс санал авах ажиллагааны тухай тэмдэглэл хөтөлж бүх бүрэлдэхүүн гарын үсэг
зурж, тэмдэг дарах бөгөөд уг тэмдэглэлд дараах мэдээллийг заавал тусгана:
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.5.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.5.2.саналын хуудас авсан сонгогчийн тоо;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.5.3.саналын хуудас дахин авсан сонгогчийн тоо;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.5.4.ажиглагчийн нэрс;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
661.5.5.санал авах өдрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл.