байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
21.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн
жагсаалтад энэ хуулийн 20.9-д заасан өөрчлөлтийг тусгана.
21.6.Энэ хуульд заасан өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим
хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс
5-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр
дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ.
/Энэ хэсэгт "хуулийн 21.5-д заасны дагуу" гэснийг "хуульд заасан" гэж, "15-аас" гэснийг "5-аас" гэж
2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
21.7.Ээлжит бус, нөхөн сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхэд энэ хуульд өөрөөр
заагаагүй бол энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
22 дугаар зүйл.Итгэмжлэгдсэн ажилтан
22.1.Итгэмжлэгдсэн ажилтан улсын бүртгэлийн байгууллагын сургалтад хамрагдсан, төрийн
захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байна.
22.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга итгэмжлэгдсэн
ажилтны ажиллах орон тооны хязгаарыг батална.
22.3.Итгэмжлэгдсэн ажилтныг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсийн дарга энэ хуулийн 22.2-т
заасан хязгаарт багтаан томилно.
22.4.Итгэмжлэгдсэн ажилтан холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцын баталгаа гаргаж сонгогчдын
нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлсэн өдрөөс эхлэн ажиллана.
22.5.Итгэмжлэгдсэн ажилтан энэ хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын цаасан болон
цахим хувилбартай танилцах, өөрчлөлт оруулах, сонгогчийн бүртгэлийг тулган шалгах, санал авах
өдөр сонгогчдыг бүртгэх, таньж оруулах, техник хэрэгсэл, программ хангамжийг хариуцан ажиллана.
23 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам
23.1.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй
танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол
өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын
бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр болон цахимаар
гаргана.
/Энэ хэсэгт "гомдлоо" гэсний дараа "итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл" гэж, "бичгээр" гэсний дараа
"болон цахимаар" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
23.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн
мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн
талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба
сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө
сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.
/Энэ хэсэгт "иргэний мэдээллийн талаар" гэсний дараа "болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой
өөрчлөлтийн талаар" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
23.3.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг