25.4.Ээлжит бус, нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан эрх бүхий байгууллага тухайн шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. ТАВДУГААР БҮЛЭГ НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ 26 дугаар зүйл.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх 26.1.Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. /Энэ хэсэгт "тухай" гэсний дараа "зөвхөн нэг" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.2.Сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх намууд тамга /тэмдэг/ даран баталгаажуулна. 26.3.Нам сонгуульд оролцох хүсэлтдээ дараах баримт бичгийг хавсаргана: 26.3.1.сонгуульд оролцох тухай намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын шийдвэр; 26.3.2.намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 26.3.3.намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн Улсын дээд шүүхээр баталгаажуулсан хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.3.4.сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.3.5.энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам; 26.3.6.ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд уг намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.3.7.намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл; 26.3.8.намыг төлөөлж Сонгуулийн ерөнхий хороотой харилцах, нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлыг хариуцан ажиллах гурван хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүн тус бүрийн харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг. /Энэ заалтад "хороотой харилцах" гэсний дараа ", нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлыг хариуцан ажиллах" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 26.3.9.энэ хуулийн 26.2-т заасан шаардлагатай холбоотойгоор нам, намын даргын Улсын дээд шүүхийн лавлагаа, тамга, тэмдгийн улсын бүртгэлийн лавлагаа. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Select target paragraph3