оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт "Ээлжит" гэсний дараа "болон ээлжит бус" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн
хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл
бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит
сонгуулийг хойшлуулж болно.
/Энэ хэсгийн "9.4" дугаарыг "9.5" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.6.Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.5-д заасан онцгой нөхцөл бий болсон
тохиолдолд Улсын Их Хурал ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоож болно.
/Энэ хэсэгт "9.4-т" гэснийг "9.5-д" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийн "9.5" дугаарыг "9.6" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.7.Улсын Их Хурал энэ хуулийн 9.5, 9.6-д заасан онцгой нөхцөл арилсны дараа 10 хоногийн дотор,
санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана.
/Энэ хэсэгт "9.4, 9.5-д" гэснийг "9.5, 9.6-д" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар
өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийн "9.6" дугаарыг "9.7" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт "ажлын долоон өдөрт багтаан" гэснийг "10 хоногийн дотор" гэж 2023 оны 06 дугаар
сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө./
9.8.Улсын Их Хурал энэ хуулийн 9.7-д заасан хугацаанд ээлжит сонгуулийг товлон зарлаагүй бол
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 35.5-д заасны дагуу сонгуулийг зохион байгуулна.
/Энэ хэсэгт "9.6-д" гэснийг "9.7-д" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийн "9.7" дугаарыг "9.8" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.9.Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас
доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 10
өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана.
/Энэ хэсгийн "9.8" дугаарыг "9.9" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.10.Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй
хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд
нийцүүлэн товлон зарлана.
/Энэ хэсгийн "9.9" дугаарыг "9.10" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.11.Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий
хороо батална.
/Энэ хэсгийн "9.10" дугаарыг "9.11" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
10 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
10.1.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт
тусгаж, улсын төсвөөс санхүүжүүлнэ:
10.1.1.сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал;