641.5.Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн саналын
хуудсаар авна.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
641.6.Сонгуулийн ерөнхий хороо нь саналын хуудсыг уутны хамт битүүмжлэн, төв комиссоор
дамжуулан гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө
салбар комисст хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
641.7.Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж
гарын үсэг зурна.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
65 дугаар зүйл.Санал авах байранд санал авах ажиллагаа
65.1.Хэсгийн хорооны бүрэлдэхүүн санал авах байранд санал авах ажиллагаа эхлэхээс өмнө
ажиглагчийг байлцуулан доор дурдсан дарааллын дагуу хэсгийн хорооны дарга мэдээлэл хийж,
бэлтгэл ажлыг гүйцэтгэн тэмдэглэл хөтлүүлнэ:
65.1.1.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, үүнээс зөөврийн
битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог мэдээлэх;
65.1.2.саналын хуудасны нэгдсэн дугаарыг мэдээлэх;
65.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, үүнээс
зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн
үндэслэлээр буцааж хураагдсан, түүнчлэн алдагдаж үрэгдүүлсэн, устгасан, үлдсэн саналын
хуудасны тоог мэдээлэх;
65.1.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаас бусад санал авах бүх хайрцгийг нээж харуулах,
санал тоолох төхөөрөмжийг битүүмжлэх, лацдах, санал авах ажиллагаанд бэлэн болгох.
65.2.Хэсгийн хорооны дарга санал авах ажиллагааны бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах
бөгөөд уг ажиллагаанд тухайн хэсгийн сонгогчдын төлөөллийг байлцуулж болно.
65.3.Санал авах өдрийн 07:00 цагт санал авах ажиллагаа эхэлнэ.
65.4.Санал авах ажиллагаа эхэлмэгц зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн
сонгогчийн иргэний бүртгэлийн дугаараар бүртгэл хийж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг
итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулан авах бөгөөд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн
битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын
хайрцаг/-д хийнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
65.5.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх бөгөөд сонгогчдын
саналыг энэ хуули��н 65.4-т заасан ажиллагааг хийж дууссаны дараа авч эхэлнэ.
65.6.Санал авах байранд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн гарын хурууны хээг
сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулгаж, энэ хуулийн 66.5-д заасан бэхэн
тэмдэглэгээ хийгдсэн эсэхийг нягтлан, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны
01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
65.7.Сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн
сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж,
тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно.