Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1.Энэхүү журмаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.7-д заасан цахим орчин ашиглан ээлжит, ээлжит бус, нөхөн сонгуулийн сурталчилгаа явуулах болон түүнд хяналт тавихтай холбогдох харилцааг зохицуулна. 1.2.Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч болон тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллага нь цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө. 1.3.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь сонгуулийн хугацаанд энэ журмын 1.2-т заасан хууль тогтоомж, журмыг дагаж мөрдөнө. 1.4."Цахим орчны үйлчилгээ эрхлэгч" гэдэгт цахим хуудас, цахим хэрэглүүр /аппликэйшн/, платформ, цахим орчин ашиглаж контент[1]-ийг олон нийтэд хүргэх этгээдийг ойлгоно. 1.5."Нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн цахим хуудас" гэдэгт нэр дэвшигчийн өөрийн болон улс төрийн нам, эвслийн эзэмшиж, ашигладаг вэб сайтыг ойлгоно. 1.6."Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас" гэдэгт цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хаяг /пэйж хуудас, профайл/-ийг ойлгоно. 1.7."Бусад цахим хуудас" гэж цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн удирддаг, эсхүл эзэмшдэг вэб сайтыг ойлгоно. 1.8."Эрх бүхий байгууллага" гэж Сонгуулийн ерөнхий хороо, тагнуулын байгууллага, цагдаагийн төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамаарна. 1.9.Тус журмаар зохицуулаагүй харилцаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтална. Хоёр. Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавихад баримтлах зарчим 2.1.Сонгуулийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчмын хүрээнд сонгуулийн сурталчилгааг цахим хуудсанд байршуулахад нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл /нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа/-ийг олон нийтэд ойлгомжтой, нээлттэй ил тод харагдахуйц байдлаар тэмдэглэсэн байна. 2.2.Цахим хуудас нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хийсэн сонгуулийн сурталчилгааг нийтэлнэ. 2.3.Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу бүртгүүлнэ. 2.4.Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотой мэдээлэл бүхий зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт "Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн" гэх таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах бөгөөд таних тэмдгийг

Select target paragraph3