ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË 2022 îí ¹07/1205/ 14 дүгээр зүйл.Мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагад дамжуулах 14.1.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд, эсхүл мэдээллийн эзэн зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагад дамжуулан өгөхийг хориглоно. 15 дугаар зүйл.Мэдээллийг устгах 15.1.Мэдээлэл хариуцагч дараах үндэслэлээр мэдээллийг устгана: 15.1.1.мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглаагүй бол мэдээллийн эзний хүсэлтээр; 15.1.2.хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр мэдээллийг устгахаар мэдээлэл хариуцагчид үүрэг хүлээлгэсэн; 15.1.3.хуульд заасны дагуу цуглуулж, боловсруулснаас бусад мэдээллийг анх цуглуулсан зорилгод хүрсэн, эсхүл гэрээнд заасан, эсхүл харилцан тохиролцсон; 15.1.4.хуульд заасан бусад. 15.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 15.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдээллийг устгахыг хориглоно. ГУРАВДУГААР БҮЛЭГ МЭДЭЭЛЛИЙН ЭЗНИЙ ЭРХ, ҮҮРЭГ 16 дугаар зүйл.Мэдээллийн эзний эрх 16.1.Мэдээллийн эзэн дараах эрхтэй: 16.1.1.мэдээлэл цуглуулах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр мэдээлэл хариуцагчид өгөх, өгөхөөс татгалзах; 16.1.2.өөрт хамааралтай боловсруулсан, ашигласан эсэхийг мэдэх; мэдээллийг цуглуулсан, 16.1.3.энэ хуулийн 8.2-т заасан мэдээллийг мэдэх; 16.1.4.мэдээллийн эзэнд хамааралтай мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, эсхүл дамжуулахаар бол тухайн гуравдагч этгээдийн талаар мэдэх; 589

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents