ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË
2022 îí ¹07/1205/
27.3.Хуульд өөрөөр заагаагүй бол дараах зорилгоор дүрсний
бичлэгийн төхөөрөмж байршуулж болно:
27.3.1.нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах
нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй
байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг
хангах;
27.3.2.ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй
байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг
хангах;
27.3.3.замын
хөдөлгөөний
мэдээлэл
боловсруулах, ашиглах, түүнд дүн шинжилгээ хийх.
цуглуулах,
27.4.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 27.3-т заасны дагуу
дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах болон бичлэгийг ашиглахад
дараах үйл ажиллагааг хориглоно:
27.4.1.ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн
үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены
өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх
хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд
халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;
27.4.2.нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж
байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дүрсний бичлэгийн
төхөөрөмж байршуулах;
27.4.3.нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах
нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайн дүрсний бичлэгийг олон
нийтийн мэдээллийн хэрэгслээр дүрст хэлбэрээр тараах;
27.4.4.дүрсний бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний
мэдээлэл байгаа тохиолдолд дүрсний бичлэгийг үзүүлэх, хуулбарлаж өгөх.
27.5.Энэ хуулийн 27.3.1, 27.4.1, 27.4.2-т заасан газар дууны, дуудүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно.
27.6.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийн
талаарх анхааруулгыг иргэн саадгүй харах боломжтойгоор байршуулна.
27.7.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж
байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг
Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн цахим хөгжил,
598
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents