ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË
2022 îí ¹07/1205/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 дугаар
сарын 17-ны өдөр
Улаанбаатар
хот
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
ХАМГААЛАХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах,
боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хүний хувийн мэдээлэл хамгаалах
хууль тогтоомж
2.1.Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомж нь Монгол
Улсын Үндсэн хууль1, Иргэний хууль2, Нийтийн мэдээллийн ил тод байдлын
тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль
тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй
байгууллага хүний хувийн мэдээлэл /цаашид “мэдээлэл” гэх/-ийг цуглуулах,
боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг
зохицуулна.
3.2.Техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар
мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай
холбогдсон харилцаанд энэ хууль нэгэн адил үйлчилнэ.
3.3.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:
3.3.1.хүн өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүнд
хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг
зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах;
Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт
нийтлэгдсэн.
2
Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
3
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн
2022 оны 06 дугаарт нийтлэгдсэн.
1
580