4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
4.1.Улсын Их Хурал харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлно.
/Энэ зүйлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
5.1.Засгийн газар харилцаа холбооны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогo, хууль тогтоомжийн биелэлтийг зохион
байгуулах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.2.Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулах, түүний дүрмийг батлах;
5.1.3.бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах.
5.1.4.харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.1.5.харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэг шингэсэн өндөр технологи,
экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бодлогын судалгаа шинжилгээний
байгууллагын дүрэм, зардлыг санхүүжүүлэх журмыг батлах.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
6 дугаар зүйл. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын
бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 12 дугаар сарын
19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.1.харилцаа холбооны тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх;
6.1.2.харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, биелэлтийг зохион
байгуулах;