33.1.6.энэ хуулийн 29.6-д заасныг зөрчиж нэр дэвшсэн; 33.1.7.энэ хуулийн 48.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь хуульд заасны дагуу тогтоогдсон; 33.1.8.ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон; 33.1.9.бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцээгүй. 33.1.10.энэ хуулийн 30.1, 30.2, 30.4, 30.6-д заасан нэр дэвшүүлэх ажиллагааны журам зөрчсөн бол нийт нэр дэвшигчийг, энэ хуулийн 29.7-д заасныг зөрчсөн бол тухайн нэр дэвшигчийг. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 33.2.Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно. 33.3.Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 33.4.Энэ хуульд заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэрээ дэвшүүлэгчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 31.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй. 34 дүгээр зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх 34.1.Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно: 34.1.1.нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 34.1.2.нэр дэвшигч нас барсан; 34.1.3.нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн. 34.2.Сонгуулийн ерөнхий хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ ху��лийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 35 дугаар зүйл.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа 35.1.Нэр дэвшигч өөрт шаардлагатай мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу гаргуулан авч болно. 35.2.Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно: 35.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, цагдан хорих; /Энэ заалтаас "саатуулах, албадан саатуулах," гэснийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн

اختر الفقرة المستهدفة3