хуулиар хассан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 35.2.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх. 35.3.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно. ДОЛДУГААР БҮЛЭГ СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА 36 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллага 36.1.Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааны ажлыг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулна. 36.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна. 37 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн 37.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна. 37.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 500 хүртэл, аймаг, нийслэлд 100 хүртэл, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно. /Энэ хэсэгт "100 хүртэл, нийслэлд 20 хүртэл, аймаг," гэснийг "500 хүртэл, аймаг, нийслэлд 100 хүртэл," гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний ө��рөөс эхлэн дагаж мөрдөнө./ 37.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт "туслагч," гэсний дараа "нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 37.4.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах ажилтны үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно. 37.5.Нэр дэвшигчийн менежер, шадар туслагчийн үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, ухуулагчийн үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно. 37.6.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах хүсэлтийг тухайн нам эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг тухайн нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш холбогдох сонгуулийн хороо хүлээн авч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу олгоно.

اختر الفقرة المستهدفة3