68.4.Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нь нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, түүнд холбогдох баримттай танилцах, хөндлөнгийн хяналт тавих эрхтэй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 69 дүгээр зүйл.Санал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах 69.1.Санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг Мэдээллийн технологийн төв, ажлын хэсэг, мэдээллийн технологийн баг, даамал хариуцан ажиллана. /Энэ хэсэгт "Сонгуулийн санал авах өдөр санал тоолох" гэснийг "Санал тоолох" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 69.2.Мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна. Мэдээлэл, технологийн багийн гишүүн, даамал нь санал авах, тоолох төхөөрөмжөөс дөрвөн метрээс багагүй зайд байрлаж, төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянаж ажиллана. 69.3.Сургалт явуулах, гэрчилгээ олгох тухай журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална. 69.4.Санал авах байранд санал тоолох төхөөрөмжийг хариуцан ажиллаж байгаа даамал гэмтэл, саатал гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авна: 69.4.1.мэдээллийн технологийн багт шуурхай мэдэгдэх ба гэмтэл, саатлыг арилгах, боломжгүй тохиолдолд мэдээллийн технологийн багаас туслалцаа авах, санал тоолох нөөц төхөөрөмжид санал авах, тоолох ажиллагааг шилжүүлэх арга хэмжээг нэн даруй авах; 69.4.2.санал тоолох хоёр дахь болон нөөц төхөөрөмж байхгүй тохиолдолд хэсгийн хорооны зөвшөөрлөөр саналын хайрцгийн нөөц тасалгааны лацыг хөндөж саналын хуудсыг хийлгэх; 69.4.3.санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллагаанд шилжсэний дараа саналын хайрцгийн нөөц тасалгаан дахь саналын хуудсыг холбогдох журамд заасны дагуу төхөөрөмжид уншуулна. 69.5.Даамал сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно. 70 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа 70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана: 70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; 70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; 70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах. 71 дүгээр зүйл.Санал хураалтын дүн гаргах, дамжуулах 71.1.Мэдээллийн технологийн даамал санал авах ажиллагаа дуусмагц доорх ажиллагааг гүйцэтгэнэ: 71.1.1.санал тоолох төхөөрөмжөөс дүнгийн хуудсыг шаардлагатай тоогоор хэвлэж, хэсгийн хороонд өгөх; 71.1.2.санал хураалтын дүнг энэ хуулийн 71.5-д заасан хэсгийн хорооны ажиллагаанаас

اختر الفقرة المستهدفة3