10.1.15.энэ хуулийн 46, 47 дугаар зүйл, 48.9, 48.10-т заасан сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулахтай холбогдон гарах зардал; /Энэ заалтын "10.1.14" дугаарыг "10.1.15" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ заалтад "46, 47, 48.9-д" гэснийг "46, 47 дугаар зүйл, 48.9, 48.10-т" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 10.1.16.сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал. /Энэ заалтын "10.1.15" дугаарыг "10.1.16" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 10.2.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тухайн жилийн төсөвт тусган батлуулж, улсын төсвөөс санхүүжүүлнэ: 10.2.1.сонгогчийг бүртгэх, түүнийг таньж оруулах техник хэрэгсэл, сэлбэг, программ хангамж худалдан авах, түрээслэх, ашиглах, хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээг хийх, тээвэрлэх, даатгал хийлгэх зардал, лицензийн төлбөр; 10.2.2.сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, түүнийг цахим хуудаст байршуулах, хэвлэх, хүргэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал; 10.2.3.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны мөнгөн урамшуулал, хоол, холбоо, унаа, томилолтын зардал; 10.2.4.улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн болон гэрээт ажилтны сургалт зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах бусад зардал; 10.2.5.сонгогчийг бүртгэх техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын ажилтны томилолт, унааны зардал, техник тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн шуурхай багийн мөнгөн урамшуулал, хоолны зардал; 10.2.6.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал; 10.2.7.сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал. 10.3.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дараах зардлыг цагдаагийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусган батлуулж, улсын төсвөөс санхүүжүүлнэ: 10.3.1.саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хамгаалах, хүргүүлэх үеийн хамгаалалт, санал авах байр болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, дүн дамжуулах үеийн хамгаалалт, шатахуун, техник хэрэгслийн зардал; 10.3.2.цагдаагийн алба хаагчийн мөнгөн урамшуулал, хоол, холбоо, унаа, томилолтын зардал. 10.4.Төрийн аудитын дээд байгууллага, батлан хамгаалах болон архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын хил хамгаалах, онцгой байдлын, тагнуулын, төрийн тусгай хамгаалалтын, шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг нь сонгуулийн үйл ажиллагаатай холбогдон гарах зардлаа тухайн жилийн төсөвтөө тусган батлуулсан байна. /Энэ хэсгээс "улсын төсвөөс санхүүжих" гэснийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт "дээд байгууллага" гэсний дараа ", батлан хамгаалах болон архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын хил хамгаалах" гэж, "захиргааны байгууллага" гэсний дараа ", сум, дүүрэг" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 10.5.Сонгууль зохион байгуулахтай холбоотой нэмэлт зардал шаардлагатай тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Төсвийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын өргөн

اختر الفقرة المستهدفة3