асуудлыг хуралдааны дэгээр зохицуулна. 19.14.Сонгуулийн хорооны хуралдааныг ажиглаж байгаа этгээд нь тухайн сонгуулийн хорооны бүрэн эрхийн асуудалд хөндлөнгөөс оролцох, даргалагчийн зөвшөөрөлгүй үг хэлэх зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно. 19.15.Сонгуулийн хорооны хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг хуралдааны танхимаас нэн даруй гаргана. 19.16.Сонгуулийн хорооны хуралдааны шийдвэрийг нэн даруй нийтэд ил тод мэдээлнэ. 19.17.Сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бүртгэнэ. 19.18.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана. 19.19.Сонгуулийн хороодын ажилтныг энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. 19.20.Төрийн албан хаагчийг сонгуулийн хороонд ажиллах хугацаанд харьяалах байгууллага нь цалинтай чөлөө олгоно. 19.21.Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг бичгээр мэдэгдэнэ. 19.22.Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. 19.23.Энэ хуулийн 19.22-т заасан шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын гурван өдрийн дотор хариуг бичгээр мэдэгдэнэ. 19.24.Сонгуулийн хорооноо�� бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэр дэх бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. 191 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссын чиг үүрэг /Энэ зүйлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 191.1.Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 191.2.Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 191.3.Төв комиссын дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

اختر الفقرة المستهدفة3