20.11.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй
хоногийн өмнө шалгасан байвал зохино.
20.12.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 20.9-д заасан
хугацаанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад энэ хуулийн 20.9.1, 20.9.3, 20.9.4, 20.9.5 дахь
заалт, 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлт, гадаад улсад саналаа өгсөн
сонгогчдын өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс гурваас доошгүй
хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн
хороонд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
20.13.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуульд нийцүүлэн
гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэх журмыг гадаад
харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батална.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
20.14.Сонгогчдын нэрийн жагсаалт зөвхөн нэг нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд энэ хуульд
заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалт шинээр үйлдэх, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.
/Энэ хэсгийн "20.12" дугаарыг "20.14" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
20.15.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд
оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн
20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний
бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос
доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийн "20.13" дугаарыг "20.15" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт "цахим хэлбэрээр нэг удаа" гэснийг "болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус
цахим хэлбэрээр" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
20.16.Энэ хуульд заасан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн
жагсаалттай танилцах, ашиглах журмыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний
хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг
үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тагнуулын
байгууллага хамтран батална.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
20.17.Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй нэгдсэн нэг сантай ��айх бөгөөд
сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ.
/Энэ хэсгийн "20.14" дугаарыг "20.17" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт "хэлбэртэй" гэсний дараа "нэгдсэн нэг сантай" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны
өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдөнө./
20.18.Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хэвлэж тараахыг
хориглоно.
/Энэ хэсгийн "20.15" дугаарыг "20.18" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт "хувилж олшруулах," гэснийг "энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хэвлэж" гэж 2023
оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын
01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
20.19.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Сонгуулийн ерөнхий