6.7. Веб сайтын үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийг хандах үед ямар нэгэн анхааруулга, зөвшөөрөл авалгүйгээр тухайн хэрэглэгчийг өөрийн сайтын фейсбүүк хуудас дээр автоматаар “LIKE” даруулахыг хориглоно. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор нэмэлтээр оруулсан/ 6.8. Энэхүү нөхцөл шаардлагыг биелүүлээгүй веб сайтын үйлчилгээ эрхлэгчийн Монгол улсаас хандах хандалтыг хязгаарлана. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор нэмэлтээр оруулсан / 6.9. Сайтууд нь доорх мэдээллүүдийг “Холбоо барих” хэсэгт заавал байршуулах бөгөөд тухайн холбоо барих мэдээллүүд өөрчлөгдөх бүрт шинэчлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ. 6.9.1. Хаяг 6.9.2. Э-Шуудан 6.9.3. Холбоо барих, сэтгэгдэлтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авах утас 7. ХЯНАЛТ 7.1. Зохицуулах хороо энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлд зааснаас бусад заалтуудад хамаарах хяналтыг хэрэгжүүлнэ. 7.2. Зохицуулах хороо хяналтыг хэрэгжүүлэхдээ дараах арга хэрэгслийг ашиглана: 7.2.1. Хэрэглэгч, байгууллагын өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийх. 7.2.2. Контент нийлүүлэх болон веб сайтын үйлчилгээ эрхлэгчээс шаардлагатай мэдээ, тайлан гаргуулах; 7.3. Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлд дурдсан агуулгын хяналтыг холбогдох хуульд заасан эрх бүхий хяналтын байгууллага хэрэгжүүлнэ. 8. ГОМДОЛ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ 8.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон веб сайтын үйлчилгээ эрхлэгч нь өргөдөл, гомдол хүлээж авч, шийдвэрлэх өөрийн журамтай байх ба өргөдөл, гомдол хүлээж авах хаяг, утас зэрэг мэдээллийг ил тод мэдээлнэ. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/ 8.2. Гомдол, маргаантай асуудлыг маргалдагч талууд шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд шаардлагатай бол Зохицуулах хороонд хандаж болно. 8.3. Харилцаа холбооны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дагуу Зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол, маргааныг шийдвэрлэхдээ Зохицуулах хорооноос баталсан “Гомдол, маргааныг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ыг мөрдлөг болгоно. 9. ХАРИУЦЛАГА

اختر الفقرة المستهدفة3