4.3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан зүйлсийг сурталчилсан, илэрхийлсэн. 4.4. Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн дагуу үндэсний эв нэгдлийг бусниулах чиглэлээр сурталчилгаа явуулсан. 4.5. Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн дагуу хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжилсон. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/ 4.6. Эрүүгийн хуулийн 1783 дугаар зүйлийн дагуу терроризмийг сурталчилсан. 4.7. Эрүүгийн хуулийн 179 дугаар зүйлд заасан нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан. 4.8. Эрүүгийн хуулийн 144 дүгаар зүйлийн дагуу шашны харгис үзэл номлолыг сурталчилсан. 4.9. Mансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1.2-д заасан зүйлсийг илэрхийлсэн. 4.10. Зар сурталчилгааны тухай хуулийн 6-р зүйлийн 6.5.5, 6.5.7, 6.5.8 болон 7-р зүйл, 13.4, 13.6, 13.8, 14-р зүйл, 16-р зүйл, 17.2-д заасан зар сурталчилгаа агуулсан. 4.11. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1, 12.2, 20.1, 21.1, 22.1, 25.1 –д заасныг зөрчиж, зохиогч эсхүл эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь ашигласан. 4.12. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан согтууруулах ундаа сурталчилсан . 4.13. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.6-ийн дагуу хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлсэн. 4.14. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д заасан зүйлсийг илэрхийлсэн. 4.15. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2.3-ийн дагуу эротик төрлийн контентийг агуулсан. 4.16. Их хурлын сонгуулийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.15.4-д заасан үйл ажиллагаа явуулсан. /2012 оны 3-р сарын 23-ны өдрийн хорооны хуралдааны тогтоолоор нэмсэн/ 4.17. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3-р зүйлийн 3.6.1.2: нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд хөндлөнгөөс нөлөөлөхөөр оролдсон; /2012 оны 3-р сарын 23-ны өдрийн хорооны хуралдааны тогтоолоор нэмсэн/ 4.18. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 8.1.3-т заасан үйл ажиллагаа явуулсан 5. КОНТЕНТ НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТАВИГДАХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА Контент нийлүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд дараах нөхцөл шаардлага тавигдана:

اختر الفقرة المستهدفة3